

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж, 240 мянган төгрөг болгохоор шийдвэрлэсэн билээ. Эл өөрчлөлт өчигдрөөс эхлэн хэрэгжиж буй.
Ингэснээр хуульд заасан зарим торгуулийн хэмжээ өслөө.

Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын туай хууль (ЗХАБТХ)-ийн 35 дугаар зүйлд заасан “Хамгаалах бүс, хамгаалалтын малгай” хэрэглээгүй тохиолдолд өмнө нь 9600 төгрөгөөр торгож байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр 12,000 төгрөг болж нэмэгдлээ.
Мөн ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйл “Тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн” тохиолдолд 24 мянган төгрөгөөр торгоно гэх мэтээр торгуулийн хэмжээ өслөө.