

2017 онд агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс таван тэрбум, Нийслэлээс гурван тэрбум 150 сая, "Улаанбаатар цэвэр агаар төсөл"-өөс 2.6 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж буй.
Нийслэлийн удирдлагууд дээрх төсвөө эдгээр ажлуудад зарцуулахаар төлөвлөж байна.

1."Монватт" компанийн үйлдвэрлэдэг "Тулгат" зуухны хэрэглээг нэмэгдүүлэхэд нэг тэрбум төгрөг
/Энэхүү зуух нь цахилгаан эрчим хүч ашиглан 8-10 цагийн хугацаанд өөрийгөө цэнэглэж дулааныг хуримтлуулснаар 24 цагийн турш таны гэр болон амины орон сууцыг халуун дулаанаар хангах боломжтой/
.jpg)
- Нийслэлийн байгаль орчны газартай хамтран хотын ногоон байгууламж, ойжуулалтыг дэмжихэд 400 сая төгрөг
-Агаарын чанарыг шинжлэх явуулын лабораториудын тоног төхөөрөмжийн шинэчлэлд нэг тэрбум 150 сая төгрөг
-Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судлах судалгааны ажилд 600 сая төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөж байна.