
Арванхоёрдугаар сарын 31-нд дөрөвхөн настай Монгол хүүхэд Хятад улсын иргэний гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд амьдардаг Хятад улсын иргэн Ө согтууруулах ундаа хэрэглэн, танхайрч өөрийнхөө дагавар хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж, амь насыг хөнөөжээ.
Үүгээр ч үл барам тэрбээр 46 настай Х-гийн толгойн баруун хэсэг, 13 настай Б-гийн зүүн гарыг тус бүр 2-3 удаа заазуурдаж, гэмтээжээ.
Эл хэргийг СХД-ийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Цагдаагийн байгууллагаас мэдээлж буйгаар хохирогч хүү газар дээрээ нас баржээ.