
1. Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын тухай
БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас тогтоосон визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.
- БНСУ-д зорчих визний материалыг хүлээн авах болон ЭСЯ-нд дамжуулах
- Визний материалыг хянаж дууссаны дараа гадаад паспортыг нь буцааж өгөх
- БНСУ-д зорчих визний талаарх мэдээллээр хангах
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь БНСУ-ын ЭСЯ-наас тогтоосон хүрээнд үйлчилгээний хураамж авна.
(2014 оны 5-р сараас 9000 төгрөгийн үйлчилгээний хураамж авч байна.)
- Визний төлөөлөн гүйцэтгэх байгууллага нь үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах юмуу визтэй холбоотой ЭСЯ-ны зааврыг зөрчсөн тохиолдолд ЭСЯ-наас захиргааны арга хэмжээ авна.
- Төлөөлөн гүйцэтгэх байгууллагаар үйлчлүүлэхдээ шаардлагагүй бичиг баримт шаардах, үйлчилгээний хураамж хэтрүүлэн авах, бүрдүүлэх материалын талаар тодорхой бус тайлбар өгөх зэрэг үйлчилгээг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд иргэд санал хүсэлтээ ЭСЯ-нд тодорхой мэдэгдэхийг хүсье.
ㅁ Визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга
A. Passport Express International
-Байршил: Хан-Уул дүүрэг Нархан хотхон 59/с (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар : (976)9006-0152
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
B. Монгол - Солонгосын иргэд солилцооны нийгэмлэг
-Байршил: Хан-Уул дүүрэг Galaxy tower 2-р давхар (ЭСЯ-ны дэргэд)
-Утасны дугаар : (976) 7012-4909
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
C. Hang-Mong Law
-Байршил: Bridge Plaza Building 402 тоот (15р хороолол "Bridge Group" барилга 402тоот)
-Утасны дугаар : (976) 11-46-3005~3007
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
D. Chinggis Global
-Байршил: МУБИС-ийн автобусны буудлын дэргэд "Chinggis Journey" компани 2-р давхар
-Утасны дугаар : (976) 9916-6177, (976)-11-32-1770
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~12:30 , 13:30-18:00
E. Mongol Namshin
-Байршил: EZ-visa&tour 19-р хороолол автобусны буудлын дэргэд 2 давхар барилга
-Утасны дугаар : (976) 7014-3332
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
F. GH&F
-Байршил: "Бэгдү" орон сууц 59-р байр 303тоот (10-р хороолол "МТ" ШТС-ын ард)
-Утасны дугаар : (976) 7722-7700, (976) 7722-7744
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
G. Mongol News
-Байршил: Монгол ньюс барилгын 1-р давхар (Урт цагааны урд "Өнөөдөр сонин"-той байр)
-Ажиллах цаг : Даваа-Баасан 09:00~18:00
2. Виз мэдүүлэх журмын танилцуулга
(1-р шат) : Визний анкетыг бөглөх
Анкетын загвар нь Элчин сайдын яамны цахим хуудаснаас мөн төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авч ашиглах
- Элчин сайдын яамны цахим хуудас ( http://mng.mofa.go.kr/worldlanguage/ ) –аас татаж авах боломжтой. (2015 оны 6-р сарын 18-ны өдрөөс шинэчлэгдсэн анкетын загварыг ашиглана.)
- Анкетыг заавал солонгос эсвэл англи хэлээр бөглөх (Овог нэрийг заавал англиар бичнэ).
※ Виз олгох зөвшөөрлийн дугаар буюу визний зөвшөөрлийн код
- Хүлээн авах байгууллага : Төлөөлөн гүйцэтгэх байгууллага
- Бүрдүүлэх бичиг баримт : БНСУ-ын цагаачлалын албанаас виз олгохыг зөвшөөрсөн дугаар авсан тохиолдолд анкет, хураамж мөн гадаад паспорт (хуулбар)-ыг бэлдсэн байх ба анкетны дээд хэсэгт зөвшөөрлийн дугаарыг тэмдэглэн өгөх
(2-р шат) : Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
Виз мэдүүлэхэд шаардлагатай материал
※ Монгол хэл дээрх материалыг заавал солонгос хэл дээр орчуулах
※ Нийгмийн даатгалын дэвтэр болон хадгаламжийн дэвтрийн хуулбарыг орчуулах шаардлагагүй.
(3-р шат) : Бүртгэлийн хураамж
Интернэтээр шилжүүлэг хийх боломжгүй ба төлөөлөн гүйцэтгэх байгууллагад визний мэдүүлэг өгөх үедээ бүртгэлийн хураамж төлнө.
※ Виз шалгах хураамж
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн нэг удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз : 60USD
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн хоёр удаагийн виз : Хураамжгүй
- Оршин суух хугацаа 90 хүртэлх хоногийн олон удаагийн виз : Хураамжгүй
Хураамж нь виз олгох хураамж биш визний материалыг шалгах хураамж учраас виз татгалзсан ч буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу.
(4-р шат) : Виз мэдүүлэх (Төлөөлөн гүйцэтгэх байгууллага)
(5-р шат) : Ярилцлага
- Гэрлэлт (F-6)–ийн виз мэдүүлэгч болон ярилцлаганд орох шаардлагатай гэж үзсэн виз мэдүүлэгч ярилцлаганд орно
- Ярилцлагын цагийг виз мэдүүлэгчид утсаар мэдэгдэнэ
- Ярилцлагын үед бүртгэлийн дугаар болон биеийн байцаалтыг авчирна
(6-р шат) : Гадаад паспортыг буцаан олгох
- Виз олгох хугацаа нь энгийн визний хувьд ажлын 7 өдөр, гэрлэлтийн виз нь 2 сар шаардагдана
- Визний материалыг шалгасны дараа гадаад паспортан дээр визийг даран виз мэдүүлэгчид олгоно
- Виз олгохоос татгалзсан тохиолдолд БНСУ-ын хууль тогтоомжийн дагуу гадаад паспортыг буцаан олгохдоо виз татгалзсан тайлбарыг бичгээр мэдэгдэнэ
- Виз олгохоос татгалзсан дэлгэрэнгүй тайлбарыг утсаар өгөх боломжгүй.
- Виз олгохоос татгалзсан тохиолдолд, онцгой тохиолдлоос бусад үед виз мэдүүлэх хугацаа нь дараах байдлаар хязгаарлагдах ба хэрэв үүнийг зөрчиж виз мэдүүлсэн тохиолдолд шууд виз олгохоос татгалзана.
- Анх удаа виз татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш 3 сарын дотор виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 2 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 6 сарын дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
- Сүүлийн 3 жилийн дотор дараалан 3 удаа татгалзсан хариу авсан бол тухайн татгалзсан өдрөөс хойш 1 жилийн дотор дахин виз мэдүүлэх боломжгүй.
☞ БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны виз олголт нь консул тухайн виз мэдүүлэгчийг БНСУ-д зорчихийг санал болгож буй бөгөөд БНСУ-ын хилээр нэвтрэх үед дахин шалгадаг болохыг анхаарна уу.
3. Визний материал мэдүүлэх журмын өөрчлөлтийн тухай
- БНСУ-д зорчихыг хүссэн монголчуудын виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх үүднээс шинэчлэгдсэн журам 2016 оны 4-р сарын 4-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн.
- Үүний дагуу шинэ визний журмын Visa Finder-т өөрчлөлт орсон болно.
- http://mng.mofa.go.kr/korean/as/mng/consul/visa/index.jsp энэ холбоосоор орж 63 дугаар мэдээллийг үзнэ үү.
Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 31-рт байгаа 'виз мэдүүлэх журмыг хөнгөвчлөх' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Хоёр талт харилцаа ---> Мэдээ, мэдээлэл хэсгийн 32-рт байгаа 'Visa Finder mongolian version' гэсэн нэртэй docx fiie -ыг үзнэ үү.
Бусад дэлгэрэнгүй мэдээллийг төлөөлөн гүйцэтгэх байгууллагаас авна уу.
※ БНСУ-ын ЭСЯ-ны визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
- Хадгаламжийн нэр : БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж
- Хадгаламжийн хэмжээ : 5 сая
- БНСУ-ын ЭСЯ-ны тогтоосон харилцах банк : Хаан Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Голомт Банк, Хас Банк, Төрийн Банк, Улаанбаатар Хотын Банкнуудын зарим салбар
- Хадгаламж эзэмшигчийг баталгаажуулах тухай : Виз мэдүүлэгч нь өөрийн нэр дээрх БНСУ-ын визний зориулалт бүхий хугацаатай хадгаламж нээлгэсэн гэрээ болон банкны дэвтрийн хуулбарыг визний анкет болон холбогдох материалын хамт өгнө.
- Хадгаламжийн дансаа хаах тухай : Тухайн иргэн заавал өөрийн биеэр очих ёстой.
- Эх орондоо ирсний дараа БНСУ-ын Хилийн шалган нэвтрүүлэх албаны хилээр орж гарсан дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
- Хил дээрээс буцсан тохиолдолд, буцсан огнооны дардас бүхий паспорт болон хадгаламжийн дэвтрийн хамт өөрийн биеэр авч очно.
- Виз мэдүүлэгч өөрийн хүсэлтээр виз авахаас татгалзах тохиолдолд паспорт, хадгаламжийн дэвтэр болон виз татгалзсан шалтгааны талаарх тайлбарын хамт өөрийн биеэр авч очно.