
Үндэсний контент үйлдвэрлэгч “Аргун трейд” ХХК-ийн хамт олон бяцхан үрсийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл зовних ээжүүдтэй нэгдэн “Ээжээ, намайг авраач!” УТААНЫ ЭСРЭГ АЯН-ыг санаачлан зохион байгуулж байна.
"Аргун трейд" ХХК өөрсдийн оюуны бүтээлийн дээж, орчин үеийн дэвшилтэт AR технологи бүхий 4D УХААЛАГ КАРТ-ынхаа борлуулалтаар БНСУ-д яаралтай мэс засалд орох шаардлагатай А.Маргад охин /1.8 настай/, Энэтхэг улсад яаралтай мэс засалд орох шаардлагатай. Хүслэн /7сартай/ хүүгийн эмчилгээний зардал 80 сая төгрөгийг 100% бүрдүүлэх зорилго тавьжээ.
Дэлхийн дэвшилтэт AR технологиор бүтсэн Монгол залуусын оюуны бүтээл болох амьтан, шавьж, үлэг гүрвэл, Монгол гэр, нарны аймаг сэдэвт 4D картын багц тус бүрийг 10 мянган төгрөгөөр худалдаалж, орлогыг хүүхдүүдийн эмчилгээний зардалд хандивлах юм.
7 сартай Я. Хүслэн хүү зүрхний төрөлхийн ховдол хоорондын цоорхойтой төрсөн байна. Түүнд Энэтхэг улсад маш яаралтай хийгдэх мэс засалд нийт 25 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Хүслэн хүү ханиад хүрвэл амь насанд нь аюултай байгаа ч утаа эхэлсээр 4 дэх удаагаа ханиад хүрээд эрчимт эмчилгээнд ортлоо хүндэрсэн байгаа юм. Цэвэр агаар бараадан хотоос гарснаар биеийн байдал нь муудвал эмнэлгийн яаралтай тусламж авах боломжгүй болгож байна. 3-р эмнэлэгт гадаадаас ийм төрлийн хагалгаа хийдэг эмч нарын баг ирэх төлөвлөгөөтэй байгаа ч нас нь бага гэдэг шалтгаанаар түүнийг энэ хагалгаанд оруулах эсэхэд эмч нар эргэлзэж байна.
1 ой 8 сартай А.Маргад охин 2016 оны 12 дугаар сарын эхээр БНСУ-д очиж шинжилгээ өгөхөд ургийн гажигаас үүдэлтэй, төрөлхийн хавсарсан эмгэгтэйг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл охин төрөлхийн мэдрэлийн бүх судас очиж бөөгнөрдөг ахар сүүлгүй төрсөн учир мэдрэлийн судсууд хоорондоо барьцалдан томорч, булчин болсон учраас шулуун гэдэсний хэсэгт шахалт үүсч, нарийсснаас болж өтгөн чөлөөтэй гадагшлах боломжийг хаасан нь шинжилгээгээр тогтоогджээ. Эхний ээлжинд түүний нарийссан шулуун гэдэс, их хэмжээний өтгөн хатаж хуримтлагдсан байгаа бүдүүн гэдсийг тайрах хагалгааг 2016.12.16-нд хийлгээд байгаа бөгөөд хоёр дахь хагалгаа болох ахар сүүлний хэсэгт барьцалдаж булчин болсон хэсгийг тайрч, мэдрэлийн судсуудыг зөв сувагтай нь холбох маш нарийн ур чадвар шаардсан, өндөр эрсдэлтэй хагалгаа хийхэд нэмээд 40 сая төгрөг шаардлагатай байна. Энэхүү хагалгааг яаралтай хийхгүй бол шулуун гэдсэнд дахин нарийсал үүсэх аюултайгаас гадна цаашид хөл, гар, тархины хөгжилд сөргөөр нөлөөлнө гэдгийг дотоод, гадаадын эмч нар анхааруулж байгаа юм.
Та бяцхан хүүхдүүдийн амь насыг аврах, эрүүл мэндийг хамгаалах энэ аянд оролцох, ухаалаг картыг худалдан авч өөрийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байгаа бол бидэнтэй холбоо барьж мэдээллийг аваарай.
Мөн картны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Argun Trade LLC фейсбүүк болон пэйж хуудаснаас аваарай.
Манай хаяг:
Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Их тойруу 21, Premium Palace 811 тоот
Утас: 70007333, 99078502, 89105559