
“Ногоон титэм” лабораторийнхон өнгөрсөн сард өөр нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Баруун дөрвөн замд ажил үүргээ гүйцэтгэж буй замын цагдаа агаарын бохирдолд ямар хэмжээгээр өртдөг болохыг хувцсанд нь дээж авах багаж зүүн туршиж үзжээ. Олон улсын MNS 4585:2016 стандартад NO2-ын агаар дахь хүлцэх хэмжээг 50 мкг/м3 гэж заасан байдаг аж.
Харин тус лабораторийнхныг хэмжилт хийх үед Баруун дөрвөн зам дахь агаарын чанарын суурин харуул 152 мкг /м3 буюу стандартаас гурав дахин их байжээ. Цагдаагийн биед суурилуулсан хэрэгслээс дээжийг шинжилж үзэхэд дээрх стандартаас дөрөв дахин их, суурин харуулын хэмжилтийн утгаас 41 мкг-аар их гарчээ.
Үүнээс харахад авто замын хажууд зогсож үүрэгт ажлаа хийж яваа цагдаа нар хүлцэх хэмжээнээс 3-4 дахин их азотын давхар ислээр амьсгалж байгаа аж. Тиймээс үүнийг цаашид лавшруулж судлах шаардлагатай гэж тус лабораторийнхон хэллээ.