
2015 оны долдугаар сарын 9-ний өдөр УИХ-аар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татвар/НӨАТ/-ын тухай хууль шинэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, худалдан авалтынхаа хоёр хувьтай тэнцэх, НӨАТ-аар тооцвол 20 хувьтай нь дүйх хэмжээний урамшууллыг жилдээ нэг удаа авах боломжийг НӨАТ-ын шинэ хууль олгожсон. Тэгвэл иргэдийн дансанд НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт орж эхэлжээ.
Албан татварыг буцаан олгоход дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай аж:
- 3.1.1. албан татвар төлөгчийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зориулалт нь энэ журмын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх;
- 3.1.2. албан татвар суутган төлөгчөөс албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан байх;
- 3.1.3. татварын албанд бүртгэгдсэн худалдан авалтын мэдээлэл нь төлбөрийн баримтын агуулгаар бүртгэлийн хэрэгсэл, бүртгэлийн машин, нэгдсэн болон хэрэглэгчийн системд бүртгэгдсэн байх;
- 3.1.4. албан татвар төлөгч болон албан татвар суутган төлөгчийн бүртгүүлсэн төлбөрийн баримтын мэдээлэл нь баталгаажсан байх;
- 3.1.5. албан татвар төлөгч нь нэгдсэн системд бүртгэгдсэн байх.