
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тайлбарласнаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэнийг саатуулан, эрүүлжүүлэхэд номхотгох цамц өмсгөх юм байна. Яг л америк кинонд гардаг шиг. Үүнийгээ хүнлэг арга хэмээн тайлбарлав. Хэрэв согтуу этгээд номхрохгүй, хууль журам тогтооход саад учруулаад байвал гав, бороохой хэрэглэх аж. Цагдаагийнхан номхотгох цамц үр дүнтэй гэж найдаж буй гэсэн.