
Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу авто тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч өөр өөр хугацаанд төлдөг онцлогтой. Тэгвэл хоёр, долоо гэсэн тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл эзэмшигчид энэ сарын 28-ны дотор татвараа төлөх ёстой аж.
Заасан хугацаанд татвараа төлөөгүй тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 32.1-т зааснаар 8000 төгрөгийн торгуул ногдуулна. Мөн Татварын ерөнхий хуулийн дагуу хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2-3, албан тушаалтныг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөөр торгоно.