
Манай улсад Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 13 жилийн ойн өдөр өчигдөр тохиолоо. 2003 оны зургадугаар сарын 20-нд УИХ-аас Гамшгаас хамгаалах тухай хуулийг батлан гаргажээ.
Тус хуульд гамшгаас хамгаалах ерөнхий газар байгуулах тухай заасан байж. 13 жилийн дараа уг хуулийг шинэчлэн баталснаар албан хаагчдын цалин, тэтгэвэр, нийгмийн асуудал, техник хэрэгслийн хангамж сайжрах боломж бүрджээ. Ойн өдрөөрөө тэд албан байгууллагаа олон нийтэд таниулах ажил өрнүүлсэн юм.
Дашрамд дурдахад, онцгой байдлын албан хаагчид энэ оны эхний зургаан сард 662 хүний амь аварч, аж ахуйн нэгж, байгууллагын 9.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.