
“Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулжээ. Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлж, 15.8 тонн махыг иргэдийн хэрэгцээнд худалдаалж буй аж.
Уг аяны хүрээнд бэлтгэсэн махыг дөрөвдүгээр сараас худалдаанд гаргасан бөгөөд зах зээлийн үнээс үхрийн махыг 2195, хониныхыг 1440, ямааныхыг 425 төгрөгөөр тус тус хямд борлуулжээ. Нөөцийн махыг нийслэлийн зургаан дүүрэг болон Дархан-Уул, Орхон аймгийн нийт 232 дэлгүүрээр худалдаалсан байна.
Хэрэглэгчдэд зах зээлийн үнээс 10-30 хувь хямдаар мах нийлүүлж эхэлснээр үнэ тогтворжуулж, хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй байх нөхцөл бүрдүүлсэн гэнэ. Өчигдрийн байдлаар нийт нөөцийн 80 шахам хувь буюу 12.3 мянган тонныг борлуулаад байна гэж ХХААҮЯ-наас мэдээллээ.