
Үндэсний их баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэдийг хоолны хордлого, хүнсээр дамжих халдвараас сэргийлэхийг анхааруулж, зөвлөмж гаргалаа. Баяр ёслолын өдрүүдэд иргэдийн 70 орчим хувь нь ил задгай худалдаа эрхлэгчдээс хүнсний бүтээгдэхүүн авдгийг МХЕГ-ынхан тогтоосон. Тиймээс иргэд наадмын үеэр хоол, амттан худалдан авахдаа бүтээгдэхүүний хугацаа, хадгалах горим зэргийг харгалзахыг дээрх байгууллагуудаас анхааруулав. Мөн хувийн эрүүл ахуйг сайтар сахихыг зөвлөлөө. Хоол хүнсээр дамжих халдварын шалтгааны 36 хувь нь үүнээс болдог аж.