
Эрүүгийн шинэ хууль маргааш улс орон даяар хэрэгжинэ. Уг хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар ШЕЗ, Улсын дээд шүүх хамтран хэлэлцүүлэг өрнүүлж, нийслэлийн болон орон нутгийн шүүгчдийг хамруулав. Тус хуралд орон нутгийн шүүгчид онлайнаар оролцсон юм.
2002 оны Эрүүгийн хуульд ял, шийтгэлийн хэмжээ чанга байсан бол шинэ хуулиар хөнгөн болж буйг тэд онцолсон. Мөн шүүгчид 4000 гаруй хоригдлын хэргийн материалтай танилцаж, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх шийдвэр гаргах аж.
Өөрөөр хэлбэл, шинэ хуулийн хүрээнд эрх зүйн байдал нь дээрдэж байгаа тохиолдолд бүгдэд нь ялын хөнгөлөлт үзүүлэх аж. Гэхдээ тэдгээр хоригдлын ялын зүйл анги харилцан адилгүй учраас одоогоор хэчнээн хүн суллагдахыг хэлэх боломжгүй гэнэ.