
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал буюу 30.32 хувь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал буюу 38.11 хувь, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал буюу 30.19 хувийн санал тус тус авсан. Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн хуульд зааснаар нэр дэвшигчдын хэн ч олонхийн санал авч чадаагүй учир дахин санал хураах шийдвэр гаргасан. Дахин санал хураалт энэ сарын 07-нд товлогдсон тул сонгуульд идэвхтэй оролцох боломжийг нь бүрдүүлж, иргэн бүрт сонгох эрхийг нээж өгч, санал авах өдөр ажлын өдөр таарч байгаа тул бүх нийтээр амрах шийдвэрийг гаргасан талаар СЕХ мэдэгдлээ.