
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна.
Долдугаар сарын 7. Баасан
- 09.00-19.00 Урианхай сурын харваа Сурын талбайд
Долдугаар сарын 8. Бямба
- 09.00-18.00 Буриад сурын харваа Сурын талбайд
Долдугаар сарын 9. Ням
- 09.00-19.00 Хүүхдийн сурын харваа Сурын талбайд
Долдугаар сарын 10. Даваа
- 08.00-11.00 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 08.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
- 10.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ажиллагаа, цэргийн ёслолын жагсаал
- Жанжин Д.Сүхбаатарын талбайд - 10.30 Үндэсний сурын хана харвааны эхэн өрөг Сурын талбайд
- Жанжин Д.Сүхбаатарын талбайд - 11.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн
- Монголын Уран зургийн галерейд - 13.00-13.30 Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
- Жанжин Д.Сүхбаатарын талбайд - 14.00 Дээлтэй Монгол наадам
- 14.00-16.20 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 14.30-18.30 Үндэсний сурын хана харвааны дунд өрөг Сурын талбайд
- 15.00, 18.00 Тулгар төрийн 2226, Их Монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концерт Нийслэлийн Соёлын төв өргөөнд
- 20.00 Төрийн ордон - Монгол Улсын Төрийн тугийг цэнгүүлэх ёслол
- Жанжин Д.Сүхбаатарын талбайд - 21.00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт
Долдугаар сарын 11. Мягмар
- 08.00-11.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт
- 08.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
- 09.30 Монгол Улсын Төрийн тугийг ордноос Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
- 11.00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
- 11.10 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, Монгол Улсын Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа
- 12.30 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
- 13.00-17.00 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 13.00-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 13.30-14.00 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
- 14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр / Хүй долоон худагт
- 14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 14.30-16.30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
- 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.30-20.00 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
- 17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 21.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
- 23.00 Баяр наадмын ёслолын буудлага - Жанжин Д.Сүхбаатарын талбай, Баянхошуу, Маахуур толгой, 7-н буудал орчимд
Долдугаар сарын 12. Лхагва
- 07.00-9.20 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 08.00 Шагайн харвааны шигшээ харваа Шагайн асарт
- 08.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
- 9.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 10.00-11.00 Хүүхдийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
- 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 11.20-12.40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 12.00-13.40 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
- 13.00 Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол - Шагайн асарт
- 13.40-14.00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа - Сурын талбайд
- 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 15.20-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 15.40-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 15.20-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.10-16.40 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
- 16.40-17.10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
- 17.50-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 18.30-19.00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 19.10-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна
- 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна
- 20.00 Тулгар төрийн 2226, Их монгол улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч хаана.
- 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай хөтөлбөрөөр/
УЯАЧДЫН НААДМЫН ХӨТӨЛБӨР
Долдугаар сарын 13. Пүрэв. Хүй долоон худаг
- 7.00-9.20 Эрлийз хурдан морьдын дээд нас буюу азарга, их нас, соёолон морьдын уралдаан
- 10.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан
- 10.30-12.30 Эрлийз хурдан морьдын дунд нас буюу шүдлэн, хязаалан морьдын уралдаан
- 13.00-13.05 Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх уяачдын наадмыг нээнэ.
- 13.05-13.20 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
- 13.20-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
- 13.30-15.30 Эрлийз хурдан морьдын бага нас буюу дааганы уралдаан
- 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
- 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
- 15.20-15.30 Урлагийн тоглолт
- 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
- 16.30-16.40 Урлагийн тоглолт
- 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
- 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
- 17.00-17.50 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
- 17.50-18.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
- 18.20-18.40 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
- 18.40 Хурдан морины салбар хорооны дарга Х.Батбилэг уяачдын наадмыг хаана.
ТУЛГАР ТӨРИЙН 2226, ИХ МОНГОЛ УЛСЫН 811, АРДЫН ХУВЬСГАЛЫН 96 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
Хүй долоон худаг
Долдугаар сарын 11-нд
- 16.00-19.00 Холч морьдын уралдаан
Долдугаар сарын 10-13-ны өдрүүдэд
- 10.00-18.00 “Сэрсэн тал” Соёлын наадам /тусгай хөтөлбөрөөр/
Долдугаар сарын 11-нд
- 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
Долдугаар сарын 11-нд
- 14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа
Долдугаар сарын 12-нд
- 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
Долдугаар сарын 12-нд
- 08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр
Долдугаар сарын 13-нд
- 11.40-12.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт, цирк болон сонгомол морьдын үзүүлбэр
Долдугаар сарын 13-нд
- 07.00-18.40 “Уяачдын наадам” /тусгай хөтөлбөрөөр/
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Долдугаар сарын 10-нд
- 14:00 “Дээлтэй монгол” наадам
Долдугаар сарын 10-нд
- 21:00 “Үндэсний бахархал” урлагийн тоглолт
Долдугаар сарын 11-нд
- 21.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн
Улсын дуурь бүжгийн эрдмийн театр
Долдугаар сарын 05-15-нд
- 17.00 Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь,
- 17.00 А.Адан “Жизель” балет
- 17.00 Г.Доницетти “Лучи ди Ламмермур” дуурь
- 17.00 Ф.Херольд “Дэггүй Лиз” балет
- 21.00 “Best of Classics Open air” задгай талбайд
Үндэсний урлагийн их театр
Долдугаар сарын 05-09, 12-15-нд
- 10.00-18.00 “Дэлхийд гайхагдсан үндэсний урлаг”
Долдугаар сарын 11-нд
- 14.00, 16.00 “Дэлхийд гайхагдсан үндэсний урлаг” тусгай тоглолт
Долдугаар сарын 12-нд
- 20.45 “Наадмын үдэш” Үндэсний Их Найрал Хөгжмийн концерт
Улсын филармони
Долдугаар сарын 11-нд
- 19.00 “Монголын сайхан орон” Морин хуурын чуулгын тоглолт
Хүүхэлдэйн театр
Долдугаар сарын 07-нд
- 18.00 “Мял богдын намтар” жүжгийн цомнол
Долдугаар сарын 13-нд
- 14.00 “Болдоггүй бор өвгөн” жүжиг
Түмэн эх чуулга
Долдугаар сарын 05-15-нд
- 16.00, 18.00 “Монголын гайхамшигт урлаг” үндсэний язгуур урлагийн тоглолт
Улаанбаатар чуулга
Долдугаар сарын 06, 13-нд
- 18.00 Ардын урлагийн тоглолт
Монголын Уран зургийн галерей
Долдугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд
- 09.00-18.00 Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
- 09.00-18.00 Модерн, австракт баримал, уран зургийн үзэсгэлэн
- 09.00-18.00 Зураасан зургийн “Аж байдал” сэдэвчилсэн үзэсгэлэн
Монголын үндэсний музей
Долдугаар сарын 07-ноос 15-ны өдрүүдэд
- 09.00-19.00 “Монголын уламжлалт гар урлал” үзэсгэлэн.
Долдугаар сарын 10-нд
- 10:00 “Алтан соёмбо” боловсролын хөтөлбөр
Богд хааны ордон музей
Долдугаар сарын 01-нээс 20-ны өдрүүдэд
- 09.00-19.00 “Эд мөрийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” үзэсгэлэн.
Дүрслэх урлагийн музей
Долдугаар сарын 08, 09-нд
- 09.00-18.00 Японы цаасан урлагийн үзэсгэлэн
Долдугаар сарын 07-15-нд
- 09.00-18.00 “Бие даасан үзэсгэлэн” А.Содномцэвэл
Долдугаар сарын 16-20-нд
- 09.00-18.00 “Эсгий урлал” Д.Майра
Чойжин ламын сүм музей
Долдугаар сарын 08-15-нд
- 09.00-19.30 Өөрийн сан хөмрөгийн үзвэрээр үйлчилнэ
Тэнгис кино театр
Өдөр бүр
- 12.00-23.30 “Лизинг” МУСК
- “Хуримын даашинзтай бүсгүй” МУСК
- “Хоёр ертөнц” МУСК
- “Трансформерс” Сүүлчийн баатар
- Despicable me 3
- Хүн аалз
- War for the Planet of the apes
- Wonder woman
- The Mummy
- Карибын тэнгисийн дээрэмчин
Гэгээнтэн интертаймент
Өдөр бүр
- 11.00-24.00 “Чингисийн хүүхдүүд” МУСК
- Despicable me 3
- Spider Man: Home coming
Хүннү молл
Өдөр бүр
- 11.00-22.00 “Чингисийн хүүхдүүд” МУСК
- Despicable me 3
- Spider Man: Home coming
- War for the Planet of the apes
- “Трансформерс” Сүүлчийн баатар
- The Mummy
Соёмбо кино театр
Өдөр бүр
- 12.00-23.30 “Маргад эрдэнийн орноор аялсан нь” МУСК
- “Түцний охид” МУСК
- “Дурлах санал” МУСК
- “Хоёр ертөнц” МУСК
- “Хуримын даашинзтай бүсгүй” МУСК