
Өнөөдөр Билгийн тооллын 12. Идэр барилдлагатай харагчин могой өдөр. Өглөө нар 06.00 минутанд мандан, орой 21.54 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эв эеээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний засвартаа мэс бүү хүргэ.