
Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний хагас жилд 433 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ. Энэ нь 26 жилийн хугацаан дахь хамгийн өндөр дүн болов. Тухайлбал, өнгөрсөн оны эхний хагаст 80.1, 2015 оны эхний хагаст 283 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийж байсан аж.
Засгийн газрын бондын арилжааны эрэлт болон нийлүүлэлт өссөн нь үүнд голлон нөлөөлжээ. Засгийн газар өмнө нь сард 20 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд нийлүүлж байсан бол энэ нь өдгөө хоёр дахин өссөн юм.
Мөн “Сүү” үнэт цаас гаргаж, зургаан тэрбум төгрөг босгосон нь 2015 оноос хойших компанийн анхны бонд болов. Нийт арилжааны 99 хувийг бонд, үлдсэнийг хувьцаа эзэлж буй гэнэ.