
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтыг УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн шагналт Н.Наранбаатар найруулж буй.
Тэрбээр “Эзэн Чингис хаан мэндэлсний 855, Монголын нууц товчооны 777 жилийн ой энэ жил тохиож байна. Тиймээс түүхээ сэргээн санах, бахархах үзүүлбэрийг нээлтийн ёслолд багтаана. Бүх хайр ээжийгээ хайрлахаас эхэлдэг. Наадмын нээлтэд алдарт эхийн одонтой 80 ээж бүжиглэнэ. Тэд өмсөх хувцсаа өөрсдөө бэлтгэж, сайн дураараа оролцож байгаа нь энэ жилийн наадмын бас нэг онцлог” хэмээжээ.
Мөн “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин, дуучин Г.Ариунбаатар, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, “Харанга”-ын Б.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа нарын алдартан нээлтийн тоглолтод оролцоно.