
Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Гэр хорооллын айл өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг хэлэлцэн баталж, 21 аймгийн төв болон зарим сумын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг хөнгөлөхөөр болсон.
Нийслэлийн гэр хорооллын өрхүүд өвлийн улиралд шөнийн цагт (09-06) хэрэглэсэн цахилгаанаа 76 хувь хөнгөлүүлдэг.
Тэгвэл аймгийн төв болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айлын шөнийн тарифыг 50 хувь хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр улсын хэмжээнд гэр хорооллын 140 гаруй мянган өрх ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс шөнө хэрэглэсэн цахилгааны тарифаа хөнгөлүүлнэ.