
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын долдугаар сарын 07-ны өдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.
- 09.00-19.00 Сурын талбайд Урианхай сурын харваа эхэлнэ.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт 17.00 Б.Дамдинсүрэн “Учиртай гурван толгой” дуурь, А.Адан “Жизель” балет, Г.Доницетти “Лучи ди Ламмермур” дуурь, Ф.Херольд “Дэггүй Лиз” балет тоглогдоно.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын задгай талбайд 21.00 цагаас “Best of Classics Open air” болно.
- Хүүхэлдэйн театрт 18.00 цагаас “Мял богдын намтар” жүжгийн цомнол болно.
- Монголын Уран зургийн галерейд 09.00-18.00 цагаас Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн тавигдана.