
Долдугаар сарын 09. Өнөөдөр билгийн тооллын 15. Үхэр барилдлагатай улаагчин тахиа өдөр. Өглөө нар 06.03 минутанд мандан, орой 21.52 минутанд жаргана.
Уг өдөр үхэр, могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр адгуус мал нядлах, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, угаал үйлдэх, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал өлзий буян ирнэ. Мэснээс болгоомжил.