
Долдугаар сарын 10. Өнөөдөр Билгийн тооллын 16. Идэр барилдлагатай шар нохой өдөр. Өглөө нар 06.04 минутанд мандан, орой 21.51 минутанд жаргана.
Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, ажилчин авах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Чих, өвчүү, эрүү, хөлийн эрхийдээ мэс бүү хүргэ.