
Долдугаар сарын 11. Өнөөдөр Билгийн тооллын 17. Түлэх барилдлагатай шарагчин гахай өдөр. Өглөө нар 06.05 минутанд мандан, орой 21.50 минутанд жаргана.
Уг өдөр хонь, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх зарга үүсгэх, номын хурим хийх, гөлөг тэжээх, бүрханд залбирах, сан тавиулах, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өнгө зүс доройтно. Шагай, хоолой, хүзүүндээ мэс бүү хүргэ.