
Долдугаар сарын 12. Өнөөдөр Билгийн тооллын 18. Рашаан барилдлагатай цагаан хулгана өдөр. Өглөө нар 06.06 минутанд мандан, орой 21.50 минутанд жаргана.
Уг өдөр луу, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, хүүхэд үрчлэн авах, гараг од тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Мэргэ төлөг тавих, морь уралдуулах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал эд малын гарлага гарна. Гарын алга, бөгсөндөө мэс бүү хүргэ.