
Долдугаар сарын 14. Өнөөдөр Билгийн тооллын 20. Түлэх барилдлагатай хар бар өдөр. Өглөө нар 06.08 минутанд мандан, орой 21.48 минутанд жаргана.
Уг өдөр морь, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, хот тосгоны суурь тавих зэрэг үйлэнд сайн. Эм найруулах, золиг гаргах, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлсөж ундаасна. Дал, мөр, хүйс, дотор, шагайдаа мэс бүү хүргэ.