
Долдугаар сарын 19. Өнөөдөр Билгийн тооллын 26. Үхэх барилдлагатай улаагчин хонь өдөр. Өглөө нар 06.13 минутанд мандан, орой 21.44 минутанд жаргана.
Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр адгуус мал нядлах, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Хануур, төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал жаргал ирнэ. Өвдөг, хацар, өвчүүндээ мэс бүү хүргэ.