
Дээрхийн гэгээн 14-р далай лам Ёнзон багшийн VII дүр Лин Рэнбүчигийн өнөөдөр морилон ирээд байгаа нь манай оронд ирсэн анхны айлчлал юм. Тэрбээр Төвд, Буриад, Халимаг, Тува зэрэг буддын шашинт орнуудын сүсэгтэн олны итгэл бишрэлийг хүлээсэн буддын шашны манлайлагчдын нэг юм.
Иэрх сарын 4-нийг хүртэл саатах энэ хугацаандаа сүсэгтэн олондоо үнэ төлбөргүй ном айлдах гэнэ. Мөн энэ үеэр:
- Долдугаар сарын 20-нд Гандантэгчилэн хийдэд
- 23-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэмандал хийдэд
- 31-нд 10 цагаас Корпрейтийн Конвейшн центрийн концертын танхимд Аюуш бурханы насны авшиг хайрлана.
- Наймдугаар сарын 3-нд 10.0 цагаас Гандантэгчилэн хийдэд тус тус ном айлдана.
Дашрамд дурдахад, Лин Рэнбүчи Энэтхэг дэх шашны их сургууль Лосалин дацанд Буддын гүн ухаанд суралцаж Ганжийн зэрэг хамгаалсан ба эдүгээ Тарнийн их сургууль Жүдо дацанд тарнийн уламжлалд үргэлжлүүлэн суралцдаг юм. Лин Рэнбүчи гуай айлдахдаа “Ард түмэн амар амгалан аж төрөх их чухал, сүсэгтэн олноо элдэв зүйлд санаагаа чилээхгүй байхыг хүсч буйгаа онцолсон.