
Долдугаар сарын 20. Өнөөдөр Билгийн тооллын 27. Үл тохирох барилдлагатай шар бич өдөр. Өглөө нар 06.14 минутанд мандан, орой 21.43 минутанд жаргана.
Уг өдөр хулгана жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, бүжиг наадам хийх, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, мод тарих, бурханд залбирах, сан тавиулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Шинэ хувцас эсгэх, өмсөх, чимэг зүүх, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үсээ засуулбал өлзийтэй сайн. Нүд, өвдөг, хөлийн булчиндаа мэс бүү хүргэ.