
Долдугаар сарын 27. Пүрэв гариг. Өнөөдөр Билгийн тооллын 4. Хотол чуулган барилдлагатай хөхөгчин туулай өдөр. Өглөө нар 06.22 минутанд мандан, орой 21.35 минутанд жаргана.
Уг өдөр гахай жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр арилжаа наймаа хийх, хуримтлалын сан байгуулах, үнэт эд эдлэл худалдан авах, өр зээл авах, зар сурталчилгаа явуулах, шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдаар хүлээн зөвшөөрүүлэх зэрэг бусдыг өөртөө эрхшээх үйл болон дэлгэрүүлэх үйлийг эхлүүлэх, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, угаал үйлдэх, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал биеийн хүчин сайжирна. Бэлхүүс, нууцын орондоо мэс бүү хүргэ.