
Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс энэ жил I ангид орох гэж буй сурагчдад юу бэлдэх хэрэгтэй талаар зөвлөмж гаргажээ. Үүнд дүрэмт хувцас болон хичээлийн ямар хэрэгслүүд байх ёстойг тусгасан бөгөөд тоо ширхэгийг ч тодорхой заасан байна.
Тодруулбал, сурагч бүр сургуулиас баталсан дүрэмт хувцас өмсөх гэнэ. Түүнчлэн ангидаа сольж өмсөх гутлаа халтирдаггүй, хар зураас гаргахгүй, зөөлөн ултайгаас нь сонгохыг зөвлөжээ. Охидын хувьд туфль буюу өндөр өсгийт өмсөх хориотой юм байна.
Хичээлийн хэрэгслийн тухайд дөрвөлжин, хос шугамтай тус бүр дөрвөн дэвтэр бэлтгэх хэрэгтэй. Энэ нь хавтсандаа зураггүй, 12 хуудастай байвал тохиромжтой аж. Бүх дэвтрийг хаяглахгүй, гялгар хавтас шаардлагатай юм байна. Мэдээж зургийн хоёр дэвтэр, 15х15 хэмжээтэй өнгийн цаас, баллуур, балын, өнгийн харандаа, цэнхэр үзгэн бал, цавуу, хайч, баримлын шавар зэргийг зэхэхийг сануулсан бол 0.5-ын болон будгийн тосон харандаа, арилгагч хэрэглүүлэхгүй байхыг анхааруулжээ.