
Долдугаар сарын 28. Баасан гариг. Өнөөдөр Билгийн тооллын 5. Үл тохирох барилдлагатай улаан луу өдөр. Өглөө нар 06.24 минутанд мандан, орой 21.34 минутанд жаргана.
Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, ад зэтгэрийг номхотгох, хишиг даллага авахуулах, насн ном ушуулах, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу. Дашнямтай өдөр.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эд малаар баян болно.. Ам, хүйс, тахимдаа мэс бүү хүргэ.