
2017 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 02-ны өдрүүдэд Ази, Номхон далайн бүсийн 31 дүгээр Жембори буюу олон улсын скаутуудын майхан зуслангийн арга хэмжээ Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж байна. Жемборид гадаадын 50 гаруй орны 2000, манай улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 гаруй хүүхэд, залуучууд, 1500 зохион байгуулагч, гадаад, дотоодын зочид төлөөлөгч оролцож байгаа билээ.
Чуулга уулзалтын аюулгүй байдлыг хангах зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2017 оны А/63 дугаар тушаалаар гамшиг, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт хийх бие бүрэлдэхүүнийг томилон ажиллуулж байна. Чуулга ууулзалт зохион байгуулагдах Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв болон түүний орчимд Нийслэлийн Онцгой байдлын газар, түүний харъяа Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах ангиас нийт 267 албан хаагч, гал түймэр унтраах тусгай зориулалтын 7 автомашинтайгаар аюулгүй байдлыг хангах нэгдсэн хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж байна.