
Долдугаар сарын 30. Ням гариг. Билгийн тооллын 7. Хүчин төгсөх барилдлагатай шар морь өдөр. Өглөө нар 06.26 минутанд мандан, орой 21.31 минутанд жаргана.
Уг өдөр бар, нохой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ хийх, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, тангараг тавих, хурал зөвлөгөөн хийх, гараг од тахих, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлэнд сайн. Хэрүүл, тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Үсээ засуулбал хэрүүл тэмцэл ирнэ. Чих, сүүж, шагайдаа мэс бүү хүргэ.