
Долдугаар сарын 31. Даваа гариг. Билгийн тооллын 8. Үхэх барилдлагатай шарагчин хонь өдөр. Өглөө нар 06.27 минутанд мандан, орой 21.30 минутанд жаргана.
Уг өдөр гахай, туулай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр адгуус мал нядлах, малын ашиг шим авах, мал гадагш өгөх, номын ван лүн авах, нүүдэл суудал хийх, угаал үйлдэх, хийморийн дарцаг хийсгэх, согтуу галзууг номхотгох зэрэг үйлд сайн. Хануур төөнүүр хийлгэх, анагаах элдэв үйл хийх, өндөр албан тушаалд эхэлж суух, цуглаж чуулах, тээрэм босгох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал нас уртасна. Бөөр, хөмхийдөө мэс бүү хүргэ.