
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хот дахь Майкл Винсент академийг нүүр хувиргагчийн чиглэлээр төгссөн О.Ононтунгалаг алдарт бүжиг дэглээч Каспер Смарттай хамтран ажиллахаар болжээ. Тодруулбал, О.Ононтунгалаг ирэх сараас үзэгчдэд хүргэх түүний шинэ клипэнд нүүр хувиргагчаар ажилласан бөгөөд Каспер Смарт монгол мэргэжилтэнтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах гэрээ байгуулахыг хүссэн гэнэ.

О.Ононтунгалаг нь сүүлийн найман жилийн турш АНУ-д ажиллаж, амьдарч байгаа аж. Тэрбээр оддын нүүр хувиргагчаар ажиллахын зэрэгцээ Майкл Винсент академид багшилдаг гэнэ. Сонирхуулахад, тэрбээр Каспер Смартаас гадна Ирина Шейк, Ашер, Крис Браун зэрэг олны танил уран бүтээлчийн нүүрийг буддаг ажээ.