
Хилийн чанадад байгаа Монголчуудын зүгээс эх нутагтаа гал унтраахад зориулж нийт 74.929.600 төгрөгийн хандив цуглуулсныг "Онцгой байдлын ерөнхий газар"-т гардууллаа. Энэ хандив урьдчилсан байдлаар ирсэн дүн бөгөөд цаашид ч хандив өгөх хүмүүс дуусаагүй гэнэ. Долдугаар сарын 15-наас хойш уг хандивыг цуглуулах ажил явагдаж эхэлснийг "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн гишүүн , бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл мэдээллээ. Хандив цуглуулсан улс орон байгууллагуудын нэрсээс дурдвал:
- Швед дэх Монголчууд- 6,612,000
- Франц дахь Caen хотын Монголчууд 1,1 сая төгрөг
- Австрали дахь Монголчууд- 3,4 сая төгрөг
- ХБНГУ Монгол Герман ТББ-уудын зөвлөл 9,4 сая
- Англи дахь Монголчууд 5,937,000
- БНСУ-ын Залуучуудын холбоо- 1,750,000
- БНСУ-ын Сунчеон хотын Монголчууд
- БНСУ-ын Солонгос дахь Мөрөөдлийн бүлгэм- 763,200,000
- Ирланд дахь Монголчууд- 7,2 сая
- АНУ Лос- Анжеласийн Монголчуудын холбоо
- АНУ Чикаго дахь Монголчууд 13,642,800
- АНУ- 10,000,000 тус тус хандивлажээ.
Харийн нутагт байгаа ч элгэн садан, эх орондоо харамгүй гар сунгаж байгаа тэдний тусламж асар их дэм болох болно гэж ОБЕГ-н дарга, хурандаа П.Баттогтох хэллээ.