
8 дугаар сарын 1-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 213 дахь өдөр бөгөөд он дуусахад 152 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 25 хэмийн дулаан бол шөнөдөө 15 градус дулаан байх нь ээ. Өдөртөө бороо орох гэнэ.
- Билгийн тооллын 9, таван шар мэнгэтэй цагаан бич өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өвчин өчүүхэн ирэх гэнэ. Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2450.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.40, юань 365.00, вон 2.14 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
-
MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Тендер зарлахгүйгээр өндөр үнэтэй шахааны бизнес хийж буй Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын хууль бус үйлдлийг таслан зогсоохыг шаардаж Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зарлалаа.
-
MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас Гурван төрлийн шинжилгээ, эмчилгээг үнэ төлбөргүй болгож байгаа талаараа Хаппи Веритас оношилгоо эмчилгээний төвөөс мэдээлэл хийнэ.
-
“Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” сэдэвт онлайн сургалт Эрүүл мэндийн хөгжлийн төвд 09.00-18.00 цагийн хооронд зохион байгуулна.
-
11.30 цагт Төрийн ордонд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болно.
-
10.00 цагт нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана.
-
10.00 цагт Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажилтай танилцана.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрүүдэд Монгол Улс төдийгүй дэлхийн 170 гаруй орон “Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн долоо хоног”-ийг тэмдэглэдэг.
- Өнөөдөр Вьетнам улсад ялалтын баяр тохиож байна.
- 1986 оны энэ өдөр Английн алдарт хөлбөмбөгийн тамирчин Damien Allen мэндэлжээ.