
Наймдугаар сарын 2. Лхагва гариг. Билгийн тооллын 10. Идэр барилдлагатай цагаагчин тахиа өдөр. Өглөө нар 06.30 минутанд мандан, орой 21.27 минутанд жаргана.
Уг өдөр үхэр жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд могой, морь жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эв эеээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, мэргэ төлөг тавих, мэс засал хийлгэх, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Мал агтлахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал эрч хүч ихэснэ. Ам, мөр, бэлхүүстээ мэс бүү хүргэ.