
Наймдугаар сарын 3. Пүрэв гариг. Билгийн тооллын 11. Үл тохирох барилдлагатай хар нохой өдөр. Өглөө нар 06.31 минутанд мандан, орой 21.25 минутанд жаргана.
Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр хулгай дээрмийг дарах, хууль цааз батлах, хэрэглэх, эмнэг номхруулах, ажилчин авах, лус тахих, баруун урд зүгт ажил хөөцөлдөх зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулах, гадагш явуулах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эрхтэн хурц болно. Гар, хацар, хамартаа мэс бүү хүргэ.