
Наймдугаар сарын 4. Баасан гариг. Билгийн тооллын 12. Идэр барилдлагатай харагчин гахай өдөр. Өглөө нар 06.32 минутанд мандан, орой 21.24 минутанд жаргана.
Уг өдөр хонь жилтний ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бар, туулай жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, номын хурим хийх, гөлөг тэжээх, хараал зүхлийг дарах, гүрэм засал хийлгэх, ихэс дээдэст бараалхах зэрэг үйлд сайн. Газар малтах, суваг шуудуу татах, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал өвчин эмгэг ирнэ. Нүд, гарын алга, үсний засвартаа мэс бүү хүргэ.