
Наймдугаар сарын 6. Ням гариг. Билгийн тооллын 14. Түлэх барилдлагатай хөхөгчин үхэр өдөр. Өглөө нар 06.35 минутанд мандан, орой 21.21 минутанд жаргана.
Уг өдөр могой жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр гэмтнийг гэсгээх, шүүх, зарга үүсгэх, мал арилжаалах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, гэр бүрэх зэрэг үйлд сайн. Цэрэг хөдөлгөхөд, зүүн зүгт одох зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд мал арвижна. Толгой, ходоодондоо мэс бүү хүргэ.