
Наймдугаар сарын 10. Пүрэв гариг. Билгийн тооллын 18. Хүчин төгсөх барилдлагатай шарагчин могой өдөр. Өглөө нар 06.40 минутанд мандан, орой 21.14 минутанд жаргана.
Уг өдөр тахиа жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд үхэр, луу, хонь, нохой жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр буян номын үйл хэргийг эхлэх, хувраг болох, уншлага унших, тарни тоолох, сүм дуган нээх, үр тариа тарих, гэрээ хэлэлцээ байгуулах, нярайлах, зар сурталчилгаа явуулах, шинэ гэр байранд орох, газар лусын зан үйл үйлдэх, өр барагдуулах, сүм дуганыг сэргээх, равнайлах, тойн хувраг болох, зүүн зүгт явах, буг зэтгэрийг дарах, газрын үүд боох зэрэг үйлд сайн. Замд гарах, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Үсээ засуулбал эд малын гарлага гарна. Гарын алга, бөгсөндөө мэс бүү хүргэ.