
Жолооны үнэмлэхийг аравдугаар сараас хэвлэхээр төлөвлөжээ. Үнэмлэхээ хаясан жолооч нар энэ хугацаанд түр үнэмлэх ашиглан замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Хэрэв хугацаа нь дуусвал үнэгүй сунгуулж болно. Өдгөө 75.000 орчим иргэн жолооны үнэмлэхээ шинээр авах хүсэлт гаргаад байна. Мөн тус төвд хэвлэлтээс гарсан ч эзэд нь аваагүй жолооны 107.000 орчим үнэмлэх бий аж. “Үнэмлэхээ гээсэн гээд шинээр захиалаад, олсныхоо дараа түүнийгээ аваагүй учраас ийм нөхцөл үүсээд байна.
Хаясан, гээсэн үнэмлэхийг хүчингүйд тооцдог тул жолооч нар хуучин үнэмлэхээрээ хөдөлгөөнд оролцож, торгуулах нь бий. Тиймээс захиалсан үнэмлэхээ ирж авахыг зөвлөе” гэж Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Батболд ярилаа.