
Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэ бүртгэл дуусахад 16 хоног үлдээд буй. Цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд буйгаас 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлсэн байна. Тэгвэл бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг энэ сарын 10-наас нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд бүртгэх гэнэ.
Мөн цэцэрлэгийн онцлог, ачааллыг харгалзаж зорилтот бүлгийн хүүхдүүдийг 20 хүртэл хувиар тооцон, нэмж элсүүлэх боломжтой аж. Эл элсэлтийг энэ сарын 21-24-нд уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.