
Арван гурван настайдаа Израилийн гэрэл зурагчны камерт өртсөнөөр дэлхий дахинаа танигдсан, АНУ-ын “Нarpers bazeer” сэтгүүлийнхэн 2016 оны эрэлхэг эмэгтэйчүүдийн нэгээр нэрлэсэн Н.Айшолпан охин Ази тивийн онцлох хүнээр шалгарлаа. Тодруулбал, “Asia society” байгууллага 2017 онд Ази тивийн ирээдүйд эерэг өөрчлөлт авчирсан есөн хүнийг шалгаруулахад бүргэдчин охин багтсан байна.
2014 оноос олгож эхэлсэн энэ шагналыг “Asia society” байгууллагын 1000 гаруй гишүүний саналаар тодруулдаг уламжлалтай гэнэ. Түүнд эл шагналыг олгох болсноо “Хүйсээр ялгаварлах үзэл, ойлголтыг өөрчилсөн гавьяатай” гэж тайлбарлажээ. Дашрамд дуулгахад, Азийн хөгжилд эерэг өөрчлөлт авчирсан гэж үнэлэгдсэн хүмүүсийн шагналыг ирэх арваннэгдүгээр сард гардуулна.