
Эрчим хүчийг чухал хэрэгтэй гэдэг боловч мэдлэг дутмагаас болж хэрхэн зөв хэрэглэх вэ гэдгийг ихэнх хүмүүс мэддэггүй. Хэрэглээгүй боловч залгаатай орхисон бүхий л төхөөрөмж нь эрчим хүчний шимэгч хорхой болдог. Тэгвэл бид хэрэглээгүй цэнэглэгчээ цахилгаанд залгаатай орхидгоос хэр их мөнгө дэмий зарцуулдаг талаар бяцхан тооцоо хийж үзье.
Нэг цэнэглэгч цахилгаанд залгаатай байхдаа 0.5 ватт цахилгаан зарцуулдаг бөгөөд цагт 0.09, өдөрт 2.1, сард 39, жилд 543 төгрөгийн зардал гаргадаг аж. Энэ нь бага тоо боловч нэг өрх дунджаар 2-4 гар утасны цэнэглэгчтэй гэж үзвэл жилдээ 2172 төгрөг (хөргөгч, бүрэн унтраагүй зурагт зэрэг зүйлүүд ороогүй) болох аж. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн оны судалгаагаар 869 мянган өрх байгаа гэсэн судалгаа бий. Үүнээс нэг айл дунджаар 2-3 цэнэглэгч хэрэглэнэ гэвэл 1.9 тэрбум төгрөгийг (нэг цэцэрлэг барих мөнгө) бид жилдээ хуримтлуулах боломжтой юм.