
Наймдугаар сарын 15-ны мягмар гариг. Өнөөдөр Билгийн тооллын 23, Арвидах барилдлагатай хөх нохой өдөр. Өглөө нар 06.47 минутанд мандан, орой 21.06 минутанд жаргана.
Уг өдөр бар, морь жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн бөгөөд бич, тахиа жилтэнд сөрөг муу нөлөөтэй тул бүхий л үйлд хянамгай хандаж, элдэв гэнэтийн гай барцадаас сэргийл. Эл өдөр худалдаа наймаа хийх, шинэ бизнес эхлэх, элдэв хуримтлал, сан үүсгэх, үнэт эдлэл авах, зээл тавих, зар сурталчилгаа явуулах, бясалгал хийх, үйлдвэр үйлчилгээний газар нээх, ажилчин авах, хишиг даллага авахуулах, насны ном уншуулах, бүтээн байгуулалтын шав тавих зэрэг үйлнээ сайн. Нүүдэл суудал хийх, урлахуйн үйлд суралцах, хэрүүл тэмцэл хийх, мод таслах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үсээ засуулбал эд эдлэл, идээ ундаа элбэгшинэ. Элэг, сүүж, хөлөндөө мэс бүү хүргэ.