
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, Виз, зөвшөөрлийн газрын дарга Ч.Нармандах, Харьяатын газрын дарга Б.Хатантуул тэргүүтэй төлөөлөгчид ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимийн Хилээр орох, гарах асуудал хариуцсан товчооны дарга Яан Баохуагийн урилгаар 2017 оны 4 дүгээр сарын 19-21-ны өдрүүдэд ӨМӨЗО—д албан айлчлал хийсэн билээ. Уг айлчлалаар тус товчооны удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, туршлага судлан ГИХГ-д шаардлагатай тоног төхөөрөмжийн талаар танилцуулж, нийт 830,000 юаний өртөг бүхий тоног төхөөрөмжийг хүлээн авахаар хэлэлцсэн юм.
Уг хэлэлцээрийн дагуу ӨМӨЗО-ны Нийтийг аюулаас хамгаалах танхимаас Гадаадын иргэн, харьяатын газарт шаардлагатай 830,000 юань буюу 303 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж, хангамж хэрэгслийг гардуулан өглөө. Уг арга хэмжээг 2017 оны БНХАУ-ын Эрээн хотноо зохион байгуулсан бөгөөд ГИХГ-ын дарга Д.Мөрөн, Хангалт үйлчилгээний газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЭЗГХХ-ийн дарга Ч.Тулгацоодол, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Даваажав нар оролцож, тоног төхөөрөмжөө хүлээн авлаа.