
Наймдугаар сарын 20-ны ням гариг. Өнөөдөр Билгийн тооллын 29, Арвидах барилдлагатай шарагчин туулай өдөр. Өглөө нар 06.54 минутанд мандан, орой 20.57 минутанд жаргана.
Уг өдөр хонь, гахай жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр сайн үйлс эхлүүлэх, гэрээ хэлэлцээ байгуулах, эе эвээ ололцох, хамтын нөхөрлөл хоршоо байгуулах, ураг садан бололцох, хурим найр хийх, үр тариа, жимс ногоо тарих, урлагийн тоглолт хийх, лус тахих, үндсэн хөрөнгө болон үнэт зүйл худалдан авах, дээдэст бараалхах, мал аж ахуйн элдэв үйл, гүрэм засал хийлгэх зэрэг үйлд сайн. Газар хагалах, булгийн эхэнд чулуу мод хөндөх, нүүдэл суудал хийх, балгадын суурь тавих, нохой худалдан авах зэрэгт муу. Балжиннямтай өдөр.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үсээ засуулбал сүлд тэнэн одож хийморь доройтно. Толгой, өвдөг, шилбэндээ мэс бүү хүргэ.