
Наймдугаар сарын 21-ний даваа гариг. Өнөөдөр Билгийн тооллын 30. Рашаан барилдлагатай цагаан луу өдөр. Өглөө нар 06.55 минутанд мандан, орой 21.55 минутанд жаргана.
Уг өдөр хулгана, бич жилтнүүдийн ажил үйлс бүтэмжтэй сайн. Эл өдөр эм найруулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх, эм уух, рашаан сувилалд орох, ад зэтгэрийг номхотгох, лус тахих, уул овоо тахих зэрэг үйлд сайн. Гүүр барих, газар ухах, загас барих, их гол мөрөн гатлах, усны суваг шуудуу татах, усанд юм угаах зэрэгт муу.
Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Мацаг барих, цагаан хоол идэх, бясалгал бүтээл хийх зэрэгт маш тохиромжтой өдөр. Үсээ засуулбал эрлэгтэй учирна. Мэснээс болгоомжил.